3 сая жилийн түүхтэй латекс
3 сая жилийн түүхтэй латекс

2022-03-03 07:04

“Латекс” матрасс, гудас хэрхэн бүтсэн тухай маш гоё түүхийг та бүгдтэйгээ хуваалцья.

Бидний унтах дуртай латекс гудасны гол түүхий эд болох сүүг Hevea нэртэй модноос гаргадаг байна. Hevea нь дотроо 12 зүйлтэй. Эрт дээр үед хүмүүс уг модыг ид шидтэй мод гэж үздэг байжээ. Учир нь модны өөрийнх нь шинж чанар нь бусад модонд тэр болгон байгаад байдаггүй. Өөрийгөө хортон шавьжаас хамгаалах нэг төрлийн өтгөн шүүс ялгаруулдаг. Түүнийг нь сүү гэж нэрлэдэг байж. Яг л үнээний сүүтэй төстэй бүтэцтэй. Чихэрлэг, уураг, эрдэс бодис ихтэй. Тиймээс хүмүүс амьд, язгууртан мод “Алтан мод” гэж хүртэл нэрлэдэг юм байна. Тэгэхээс ч аргагүй. Энэ модны ашиг шим их. Тиймээс бусад модноос насжилт бага. Тодруулбал, сүүн мод 10-12 насалдаг бөгөөд нас бие гүйцсэн модны навчнаас эхлээд их бие болон түүн доторх өтгөн шүүсийг нь хүртэл бүгдийг ашигладаг. Мод нь бат бөх чанартай, хатуулаг ихтэй, хаягдал гардаггүй. Модоор нь орчин үед тавилга болон гоёл чимэглэлийн салбарт өргөн ашигладаг.

Харин сүүгээр нь наалдамхай бодис болон резин, гудас, матрасс, дэр үйлдвэрлэж байна. 

Гудасны хаан “Латекс”-ын өнгөрсөн түүхийг сөхвөл... 

Үүнээс сүүн резинийг хүмүүс бүр эрт дээр үеэс амьдрал ахуйдаа ашиглаж байсны ул мөр олон байдаг аж. Эрдэмтэн судлаачид хамгийн эртнийх гэвэл 3 сая жилин настай резинэн модны чулуужсан үлдэгдлийг олж байжээ. 

Мөн Төв болон Өмнөд Америкийн Инка, Маяагийн соёл иргэншлийн балгас дундаас түүхий резинэн бөмбөлөгүүд ч гарж ирж байсан. Тэр нь 900 жилийн насжилттай байсан гэнэ.

Бас нэгэн тохиолдол гэвэл Колумб Америк тив рүү хийсэн хоёр дахь аялалынхаа үеэр “Гаитичуудыг модны шүүсээр хийсэн бөмбөгөөр тоглож байхыг харсан” тухайгаа өөрийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байж. Гэхдээ үүнээс ч өмнө Зүүн өмнөд Азийн уугуул иргэд модны шүүсээр хийсэн резины тухай мэддэг байсан бөгөөд түүгээрээ сагс, лонх, сав суулгандаа түрхэж, ус нэвтэрдэггүй болгодог байсан байна. Тэгэхээр Hevea модны шүүсийг хүмүүс эртнээс амьдрал ахуйдаа өргөн ашиглаж байжээ. Харин орчин үед шинжлэх ухаанчаар улам боловсронгуй болгож, органик гудас дэр, аравч зэргийг хийж байна. 

Харин манай nunjig.mn дэлгүүрт худалдаалагдаж байгаа латекс гудасны түүхий эдийг Тайландаас авчирч, Шанхайд үйлдвэрлэдэг. Жинхэнэ органик байгалийн шинж чанараараа гайхагддаг “Хаан” латекс юм. https://nunjig.mn/products/3106/10427

Одоогоор дэлхий дээр латекс гудас матрасыг гүйцэх нян, бактер үржүүлдэггүй, харшил өгдөггүй, хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй байгалийн гаралтай тав тухтай гудас хараахан үгүй байна. Иймээс ч тэр үнэ цэнэтэй байдаг. Та энэхүү гудасны чанарыг мэдэрье гэвэл манайхыг сонгоорой. 

Утас: 9070-8883, 9050-6668 /Хүргэлт үнэгүй/

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл